Шууд Chart

Австралид 2013 оноос хойш ажиглагдаагүй халуун болж байна

2019-12-18 15:40:45

Австрали улсад 2013 оноос хойш ажиглагдаагүй хэт халалт болж байна. Эдгээр өдрүүдэд халууны хэм 40.9-д хүрээд байгаа юм. 2013 оны нэгдүгээр сарын 7-нд Австрали улсад 40.3 хэм хүртэл халж байсан удаатай.

Тэгвэл энэ долоо хоногт тус улсын зарим бүс нутагт халууны хэм 40.9-д хүрч, ойрын жилүүдэд ажиглагдаагүй хэт халалт болж байна. Цаг уурын мэргэжилтнүүд Австралийн хэт халуун энэ долоо эцсээр улам ч нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон Квийнслэнд мужуудад хуурайшилт болон хэт халалтаас үүдэн 100 гаруй ой хээрийн түймэр гараад байгаа юм.  Цаашид халууны хэм нэмэгдвэл ой хээрийн түйрмийн тархалтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг шинжээчид анхааруулж байна.

Иргэд болон төрийн бус байгууллагуудын зүгээс Австралийн өнөөгийн Засгийн газрын байгалийн гамшигт үзэгдлийн эсрэг бодлого тун тааруу байна гэсэн шүүмжлэл хэлж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралид 2013 оноос хойш ажиглагдаагүй халуун болж байна  
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй