Шууд Chart

Энэтхэг, Японы ган үйлдвэрлэлийн компаниуд хамтарсан худалдан авалт хийлээ

2019-12-18 15:46:43

Энэтхэг эзэнтэй "Арселор Миттал" гангийн компани Японы "Ниппон Стил" компанитай хамтран худалдан авалт хийсэн байна. Ган үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх дээрх хоёр компани Энэтхэгийн "Ессэр Стил" гангийн үйлдвэрлэлийг дундаа худалдан авчээ.

"Ессэр Стил" нь Энэтхэг улсад ган үйлдвэрлэлээр дөрөвдүгээрт ордог томоохон компани юм. Харин тус компани одоо Японы "Ниппон Стил" болон Люксембургт төвтэй "Арселор Миттал" компаниудын эзэмшилд очоод байна.

Гангийн үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлэх дээрх хоёр компани "Ессер Стил"-ийг нийт долоон тэрбум ам.доллараар худалдан авчээ. "Ниппон Стил" болон "Арселор Миттал" компаниуд хамтарсан консерциум байгуулжээ. "Ессэр Стил" компанийн 40 хувийг Японы "Ниппон Стил" эзэмшиж байгаа бол үлдсэн 60 хувь нь "Арселор Миттал" компанид шилжээд байгаа юм.

Японы ган үйлдвэрлэгч "Ниппон Стил" ийм өндөр өртгөөр гадаадын компанийг худалдан авч байсан тохиолдол байхгүй юм. Тус компанийн энэхүү худалдаагаар дамжуулан Энэтхэг улсын баруун бүс нутгийн гангийн үйлдвэрлэлийн гол тоглогч болох юм.

Сонирхуулахад, Энэтхэг эзэнтэй "Арселор Миттал" компани 2018 онд л гэхэд 92 сая метр тонн ганг үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг, Японы ган үйлдвэрлэлийн компаниуд хамтарсан худалдан авалт хийлээ   
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй