Шууд Chart

БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны тээвэрлэгч усан онгоцоо ашиглаж эхэлжээ

2019-12-19 09:00:00

БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны тээвэрлэгч усан онгоцоо ашиглаж эхэлсэн байна. Байлдааны нисэх онгоцуудыг тээвэрлэх зориулалтын "Шандон" зөөвөрлөгч онгоцыг Хятадын тэнгисийн цэргийхэнд хүлээлгэн өгөх ёслол болжээ.

Өмнөд Хятадын тэнгисийн Хайнань аралд байрлаж байгаа Тэнгисийн цэргийн флотод "Шандон" тээвэрлэгч усан онгоцыг хүлээлгэн өгөөд байгаа талаар Хятадын төв телевиз дамжуулсан байна.

Тус улс дотооддоо үйлдвэрлэсэн тээвэрлэгчийг ашиглалтад оруулах ёслол мягмар гарагт болж Хятадын дарга Ши Жиньпин болон 5000 цэргийн албан хаагч баярын үйл ажиллагаанд оролцжээ.

Байлдааны техник хэрэгсэл болон нисэх онгоцуудыг зөөвөрлөх зориулалтын анхны тээвэрлэгч усан онгоцыг Хятад улс 2012 онд үйл ажиллагаанд оруулж байсан юм. "Лиаомин" тээвэрлэгчийг Бээжин Украинаас худалдан авч, сэргээн завсарлаж байжээ. Тэгвэл шинэ "Шандон" нь 100 хувь Хятадын дотоодын үйлдвэрийнх гэдгээрээ ихээхэн онцлогтой гэнэ.

Нийт 60 000 тонн жинтэй энэ зөөвөрлөгч энгийн хөдөлгүүртэй ч анхны загвараасаа илүү олон нисэх онгоц буюу 36 ширхэг J-15 байлдааны онгоцыг тээвэрлэх чадвартай юм байна. "Шандон" тээвэрлэгчийг Өмнөд Хятадын тэнгист байршуулах нь тодорхой байгаа юм.

Энэ бүс нутагт тус улс хэд хэдэн оронтой газар нутгийн маргаантай байдаг юм. Ажиглагчид БНХАУ гурав дахь "Шандон"-ыг үйлдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа гэж тооцоолж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны тээвэрлэгч усан онгоцоо ашиглаж эхэлжээ   
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй