Шууд Chart

АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавилаа

2019-12-20 16:24:10

АНУ Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээг авч байгаагаа мэдэгдсэн байна. Вашингтон Тегераныг хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байна гэж үзэн, арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео пүрэв гарагт Вашигтон хотод мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Иран улсад өнгөрсөн 11 дүгээр сараас иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн эхэлснээс хойш 1000 гаруй хүн амиа алдсан гэж үзэж байгааг илэрхийлжээ.

Ийнхүү Ираны олон мянган иргэн Засгийн газрынхаа эсрэг тэмцлийн үеэр амь үрэгдсэн явдалд Вашигтон Тегераны удиргдагчдыг буруутгаж байгаагаа мэдэгдлээ.

Майк Помпео хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ Ираны хүний эрхийн зөрчил төсөөлж байснаас маш ноцтой нөхцөлд байгаа гэж хэлээд, Ираны удирдагчид тун буруу алхмыг авч хэрэгжүүлж байна гэсэн юм.

Вашигтон нэмэлт хориг арга хэмжээнийхээ хүрээнд Ираны хүний эрхийн төлөө тэмцэгчдэд хүнд ял шийтгэлийг оногдуулж байсан тус улсын шүүгчдийн эд хөрөнгийг царцаах арга хэмжээг авч байгааг мэдэгдлээ.

Мөн Засгийн газрын эсрэг тэмцэгчийг нухчин дарахад гар бие оролцож байгаа төрийн өндөр албан тушаалтнуудад визийн хориг тавьж байгаагаа дуулгасан байна. Визийн хоригт Ираны одоогийн болон өмнөх удирдагчид багтаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавилаа   
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй