Шууд Chart

Найман настай хүү "Youtube"-ээс хамгийн их орлого олсон видео бүтээгчдийг тэргүүлжээ

2019-12-20 16:35:52

"Youtube"-д сонирхолтой бичлэг, видео байршуулж мөнгө олох боломж байдаг. Тэгвэл 2019 оны хамгийн өндөр орлоготой "Youtube"-чнээр найман настай хүү нэрлэгдсэн байна.

"Youtube" хуудсандаа 22 сая дэмжигчтэй Риан Кажи гэх найман настай хүү энэ жилийн хамгийн өндөр орлоготой "youtube"-чнээр нэрлэгдсэн байна. Тэрбээр 2019 онд 26 сая ам.доллар буюу 2018 оны ашиг орлогоосоо даруй 4 саяар илүү их мөнгө олжээ.

Хүүхдүүдийн шинэ тоглоомын талаарх өөрийн санал, сэтгэгдлийг хуваалцсан видеог хийж, олон нийтэд хүргэдэг Риан Кажи жагсаалтыг тэргүүлсэн бол Анастасия Радзинскаяа гэх таван настай өөр нэгэн хүүхэд жагсаалтын гуравдугаарт орсон байна.

ОХУ-ын өмнөд бүс нутагт төрсөн, нугасны мэдээ алдалтын өвчинтэй Радзинскаяа аавтайгаа хамтран бичлэг хийж, "Youtube"-д байршуулдаг. Тэрбээр 2019 онд 18 сая ам.долларыг олсон байна. Нийт "Youtube"-ийн долоон сувагтай, 107 сая дэмжигчтэйгээс гадна түүний видеог 42 сая хүн аль хэдийнэ үзжээ.

"Google" [омпанийн эзэмшилд байдаг "Youtube"-ээр дамжуулан 2018 оны зургаадугаар сараас 2019 оны зургаадугаар сарын хооронд хамгийн их орлого олсон 10 видео бүтээгчийг "Форбес" сэтгүүл жагсаагаад байгаа юм.

Хамгийн амжилттай 10 видео бүтээгчийн нийт орлого 162 сая ам.доллар болж байна. 2019 оны жагсаалтын хоёрдугаарт таван найзын хамтарсан "Dude Perfect" гэх "Youtube" суваг 13 сая ам.долларын ашиг олжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Найман настай хүү "Youtube"-ээс хамгийн их орлого олсон видео бүтээгчдийг тэргүүлжээ   
Үзсэн: 3747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй