Шууд Chart

Дэлхийн хамгийн эртний чулуужсан модыг олжээ

2019-12-21 13:25:58

Эрдэмтэд дэлхийн хамгийн эртний чулуужсан модыг олж нээсэн байна.  Америкийн Нью-Йорк мужаас олдсон энэхүү модыг 386 сая жилийн настай гэж үзэж байгаа юм.

Нью-Йорк мужид байрлах ашиглахаа больсон хайрга бэлтгэлийн газраас 386 сая жилийн өмнөх энэхүү чулуужсан модыг олжээ. Эрдэмтэд тус чулуужсан мод нь  нэгэн цагт Нью-Йоркоос Пеннсилвани мужийг хүртэлх газар нутгийг хамарч байсан их хэмжээний ойн бүрэлдэхүүнд багтаж байсан гэж үзэж байна. Нью-Йорк мужийн Хадсоны хөндийгөөс олдсон энэхүү чулуужсан мод нь Гилбаогаас өмнө нь олдсон дэлхийн хамгийн эртний модноос даруй 2-3 жилийн урт настай гэж тооцоолж байгаа юм. Шинэ олдвор ой модны хувьсал, өөрчлөлтийн талаарх судалгаанд шинэ ойлголт, ухагдахууныг өгөх үйл явдал болж байна. 10 жилийн өмнөөс эхлэн АНУ, Их Британийн их сургуулийн эрдэмтэд  болон Нью Йорк Мужийн Музейн багийхан Хадсон голын хөндийд байрлах эртний модны ул мөр бүхий томоохон хэмжээний талбайд судалгаа шинжилгээний ажлыг явуулж байгаа юм.

Эрдэмтэд газар нутагт 3000 метр квадрат талбайг хамарсан ой модны зураглалыг гаргажээ. Ер нь чулуужсан модод дэлхий ой модгүй байсан цаг үеэс их хэмжээний ойгоор бүрхэгдсэн шилжилтийн үеийн дунд хэсэгт хамааран гэж үздэг байна. Хадсон голын хөндийн судалгааны талбай нь ой модны хувьсал болон  хэрхэн модод агаар мандлаас нүүрс төрөгчийг өөртөө шингээдэг талаарх ойлгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн эртний чулуужсан модыг олжээ   
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй