Шууд Chart

Японы Засгийн газар цацраг идэвхт бодисын агууламжтай усыг хэрхэн талаар хэлэлцэж байна

2019-12-25 15:07:54

Японы Засгийн газар Фүкүшима атомын цахилгааны станцын цацрагт идэвхт бодисын агууламжтай усыг тусгай зориулалтын савнуудад хуримтлуулан хадгалж байсан юм. Гэвч энэхүү байгууламжийн савнууд дүүрээд байгаа учраас цацраг идэвхтэй бодистой усыг хэрхэх талаар хэлэлцэж байна.

Японы Байгалийн нөөц, эрчим хүчний хэлтсээс цацраг идэвхт бодисын агууламжтай их хэмжээний усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гурван санал гаргаад байгаа юм. Эхнийх нь дээрх усыг далай уруу асгах гэж үзэж байгаа бол хоёр дахь нь агаарт ууршуулах юм байна. Харин гуравдугаарт дээрх хоёр аргыг хослуулан хэрэглэж болно гэж үзжээ.

Фүкүшима атомын цахилгааны станцаас гарсан цацрагт идэвхт бодисын агууламжтай усны асуудлыг шийдвэрлэхэд дээрх гурван аргын алийг нь сонгох талаар шийдвэр хараахан гараагүй байна. Тус станцаас өдөр бүр олон тонн цацраг идэвхт бодис бүхий усыг шахуурдан авч байгаа юм.

Олон улсын атомын энергийн агентлагийн зүгээс дээрх усыг зөв арга барилаар шүүн цэвэршүүлж чадсан тохиолдолд далайн ус руу нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн баталгааг шаардаж байна.

2010 оны газар хөдлөлт, цунамийн үеэр Фүкүшима атомын цахилгаан станц гэмтсэн юм. Үүнээс хойш тус станцын атомын реакторуудыг хөөргөхөд ашиглаж байсан 900 000 метр тонн ус хуримтлагдаад байна. Шинээр ус хадгалах савуудыг хийж байгаа ч 2022 оны зунаас л ашиглалтад орох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Засгийн газар цацраг идэвхт бодисын агууламжтай усыг хэрхэн талаар хэлэлцэж байна   
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй