Шууд Chart

Өмнөд Солонгос анхны тагнуулын дроноо хүлээн авлаа

2019-12-25 15:21:24

Өмнөд Солонгос улс АНУ-д үйлдвэрлэсэн "Глобал Хок" гэх тагнуулын дроныг хүлээн авлаа. Өмнөд Солонгосын тагнуулын дроныг АНУ-аас авч буй анхны тохиолдол энэ юм.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр тус улс АНУ-аас тагнуулын зориулалтын нисгэгчгүй онгоцыг хүлээн аваад байгааг мэдээлсэн юм. Гэхдээ "Глобал Хок" гэх дроны талаар нарийвчилсан мэдээллийг өгөөгүй байна.

Энэ хоооронд Өмнөд Солонгосын "Ёнхап" мэдээллийн агентлаг Сөүл 2020 оны эхний хагаст дөрвөн ширхэг нисгэгчгүй тагнуулын онгоцыг батлан хамгаалахын салбартаа шинээр ашиглахаар төлөвлөж байгааг мэдээлж, "Глобал Хок" нь дээрх онгоцуудын нэг нь гэдгийг онцолжээ.

Мөн тус агентлагаас "Глобал Хок" дрон Солонгосын хойгийн өмнөд үзүүрт орших Сачеоны агаарын зэвсэгт хүчний баазад газардсан гэжээ. Удахгүй ашиглалт оруулахаар бэлтгэж байгааг мөн дурджээ.

"Глобал Хок" дрон нь өндөр чадавх бүхий мэдрэх төхөөрөмж болон радараар тоноглогдсон бөгөөд газар дээрх байгаа шөнийн болон цаг агаарын таагүй нөхцөлд ч гэсэн алдалгүй хянах ажиглах чадвартай юм. Өмнөд Солонгос энэхүү онгоцыг ойр ойрхон пуужингийн туршилтыг хийж байгаа Умард Солонгосыг хянах, тагнахад ашиглана гэж үзэж байгаа юм.

Мөн шинжээчид Умард Солонгосын зүгээс Сөүл АНУ-д үйлдвэрлэсэн тагнуулын онгоцуудыг ашиглаж эхлээд байгааг эрс эсэргүүцэх нь тодорхой гэдгийг онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгос анхны тагнуулын дроноо хүлээн авлаа  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй