Энэтхэгийн Жарканд мужийн сонгуульд тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн нам ялагдал хүлээгээд байна. Энэ муж нь тун чухал сонгуулийн тойрогт тооцогдож байсан юм. Энэтхэгт иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн олон хот, мужид өрнөж байгаа үетэй зэрэгцэн энэ мужид сонгууль явагдлаа.
Энэтхэг улсад лалын шашинт иргэдийг ялгаварлан гадуурхсан гэгдэж буй хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байгаа юм. Энэ нийгмийн тогтворгүй байдалтай зэрэгцэн тус улсын Жарканд мужид сонгууль боллоо. Энэ сонгуульд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам ялагдал хүлээгээд байна.
Тус улсын улс төрийн гол сөрөг хүчин болох Энэтхэгийн Үндэсний Конгресс нам сонгуулийн чухал тойргоор нэрлэгдэж байгаа Жарканд мужид ялалт байгуулж, Модигийн нам ялагдлаа хүлээн зөвшөөрөөд байна.
Байгалийн баялгийн нөөц ихтэй Жарканд мужид сонгуулийн санал хураалт 11 дүгээр сарын 30-наас өмнө явагдсан юм. Өөрөөр хэлбэл, Энэтхэгт лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан гэгдэж буй иргэншил олгох хуулийн төслийн эсрэг тэмцэл эхлэхээс өмнө Жарканд мужид сонгуулийн санал хураалт явагсдан учраас одоо үүсээд байгаа нөхцөл байдал сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлээгүй гэж ажиглагчид онцолж байгаа юм.
Нарендра Модигийн Засгийн газар иргэдийн ихээхэн эсэргүүцэж байгаа хуулийн төслийг хамгаалж, Афганистан, Бангладеш болон Пакистаны лалын шүтлэггүй цагаач иргэдэд иргэншил олгох хуулийн төсөл нь Энэтхэгийн муслимын шашинтнуудад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэж байгаа юм.
| Нарендра Модигийн нам ялагдал хүлээжээ | ||
| Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.