Шууд Chart

Франц эмэгтэйн гал тогооны өрөөнөөс олдсон алдарт зургийг хилээр гаргахыг хоригложээ

2019-12-26 09:00:00

XIII зууны үеийн зураач Чимабуэний уран бүтээл Францын хойд зүгийн хотоос өнгөрсөн есдүгээр сард олдсон юм. Тодруулбал, Компьень гэх хотын 90 гаруй настай нэгэн Франц эмэгтэйн гал тогооны өрөөнд энэхүү алдарт зураг өлгөөтэй байжээ.

Удалгүй “Christ Mocked” гэх нэртэй зураг дуудлага худалдаанд орж, 27 сая ам.доллараар зарагдсан байна. Сэргэн Мандалтын өмнөх үеийн зураач Чимабуэний зургийг Чили улсын уран зураг сонирхогчид худалдан авсан мэдээлэл гарчээ.

Харин Францын зүгээс дээрх зургийг үндэсний үнэт соёл, бүтээлд тооцож, хилээр гаргахыг хориглох шийдвэр гаргажээ. Дээрх бүтээлийг 30 сарын хугацаанд хилээр гаргахыг хориглож байгаа төдийгүй энэ хооронд олон нийтийн дунд хандивын аяныг зохион байгуулж, “Christ Mocked” зургийг Францын талд үлдэхэд шаардлагатай мөнгийг босгохыг зорьж байна.

Чимабуэний гурван зураг л өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсний нэг нь 1280-аад оны үед зурсан гэгддэг энэ бүтээл юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц эмэгтэйн гал тогооны өрөөнөөс олдсон алдарт зургийг хилээр гаргахыг хоригложээ   
Үзсэн: 2006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 23:51
Manaih bol ertnii tuuhiin urlag soel,shashinii geed buh zuilee hulgaigaar zööj zaraad övög deedsiinhee bulsh bunhang tonoj zöögööd bas boloogui heden zuun saya jileer toologdoh ert galaviin dinozavriin oldvoriig butneer gargadag geheer her zereg eh oronts setgelgeetei ni haragdaj bna vee....
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 17:19
Ulas sig oron bol àbch ulddeg bna, manaih bol heden haltar chaasnaas egeed dyysdag bna, anhaarzgaa, deer doorgyi OK !?....

Бидэнтэй нэгдээрэй