Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. ВВС агентлаг өнөөдөр дэлхий дахины Зул сарын баярын үйл явдлыг харуулсан гэрэл зургийг онцлон нийтэлсэн байна. Ингээд та бүхэнд зургийг тайлбартайгаар нь хүргэж байна.
1. Шри-ланк улсын нийслэл Коломбо хот. Католик шашны шүтлэгтэй хүүхдүүд Антонийн сүмийн үйл ажиллагаанд оролцож байна.
2. Арабын нэгдсэн Эмирт улсад шүтлэгтэн Жозефийн сүмд лаа асааж буй нь. Тус улс дахь Филиппин гаралтай иргэд католик шүтлэгтэй юм. Филиппинчүүд Арабын нэгдсэн Эмирт улсын хүн амын тав гаруй хувийг бүрдүүлдэг юм.
3. Вьетнамын Ханой хотод 19-р зууны үеийн сүмийн өмнө сэлфи зургаа авч буй эмэгтэй
4. Францын Парис хотноо хамба Филип Марссет шөнө дундын мөргөлийг удирдан явуулж байна. Сонирхуулахад, Парисын алдарт Нотр Дам буюу Их Дагинын сүм гал түймэрт өртсөн үйл явдал энэ жил тохиосон. Үүнээс үүдэн Нотр Дамын сүмд Зул сарын баярын үйл ажиллагааны мөргөлийг энэ жил зохион байгуулаагүй юм. 200 гаруй жилийн түүхэнд анх удаагаа Нотр Дам сүмд Зул сарын мөргөл болсонгүй. ЮНЕСКО-д бүртгэлтэй, 850 жилийн "настай" алдарт сүмийн дээвэр шатсан юм.
5. Иордан голын баруун эрэгт мөргөл болж буй зураг. Энэ бүс нь Есүс Христийн мэндэлсэн газар гэгддэг юм.
6. Ватикан хот улс. Пап лам Францис долоо дахь удаагийн нийтийн мөргөлийг удирдлаа. Тэрбээр мөргөлийн үеэр "Бурхан бидний хамгийн таагүй, нүгэлт дүр төрхийг ч гэсэн хайрладаг" гэжээ.
7. Австралийн Сидней хотын нэгэн байшингийн хананд ийм зураг зуржээ. Гал дунд зогсож буй Санта Клаусын малгайтай энэ хүн бол Австралийн Ерөнхий сайд Скот Моррисон аж. Австрали улсад хэт халуунаас үүдэн ой хээрийн түймэр газар аваад байхад Скот Моррисон гэр бүлээрээ Хавайд аялж явсан үйл явдал түүнийг ийнхүү шүүмжлэлд өртөхөд хүргэсэн юм.
Зул сарын баяр дэлхий дахинаа... | ||
Үзсэн: 1676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.