Шууд Chart

Япон улс үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ нээжээ

2019-12-26 11:59:23

2020 оны Токио хотын олимпын гол арга хэмжээнүүд зохион байгуулагдах шинэ үндэсний цэнгэлдэх хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгоод байна.  Энэхүү цэнгэлдэхийг 1.4 тэрбум ам.доллараар бүтээн босгоод байгаа юм.

Японы уламжлалт барилгын хэв маягийг орчин үеийн инженерчлэлтэй хослуулан бүтээсэн гэгдэж буй Японы шинэ цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн ням гарагт анх удаагаа иргэдийг оруулж, сонирхуулсан байна. Энэ үйл ажиллагааны гол зорилго нь цэнгэлдэх хүрээлэнгийн дөнгөж саяхан тавигдаж дууссан гүйлтийн замыг шалгах явдал байжээ. Энэ цэнгэлдэхэд ирэх жилийн олимпын наадмын нээлт болон хаалтын ёслол болохоос гадна хөл бөмбөг болон гүйлтийн  тэмцээн уралдаанууд ч зохион байгуулагдана. 2020 оны олимпын арга хэмжээнүүдийн гол төв болох энэ цэнгэлдэх нь Токио хотын хамгийн том ногоон бүсэд баригдсан учраас Ойн дундах цэнгэлдэх гэж нэрлэгдэж байгаа юм. 60000 хүний суудалтай бөгөөд зарим эгээ нь ногоон болон бор өнгөтэй юм.

Үндэсний Цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийг Японы бүх буюу 47 мужаас авчруулсан гуалин мод болон ган төмрөөр барьжээ. Дээврийн нэг хэсэг нь тэр чигээрээ шилэн учраас цэнгэлдэхийн төв талбайд нарны гэрэл тусах боломжтой. Энэ нь тус цэнгэлдэхийн зүлэгний ургалтад сайнаар нөлөөлөх юм. Энэхүү цэнгэлдэхийг барихад 2 тэрбум ам.долларын төсөв шаардлагатай талаарх мэдээлэл гарах үед зарим иргэн болон байгууллагын зүгээс хэт өндөр зардалтай байна гэсэн шүүмжлэл гарч байжээ. Гэвч эцсийн мөчид Токиогийн үндэсний цэнгэлдэхийг барих төсвийг 1.4 тэрбум ам доллараар баталсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ нээжээ  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 17:08
Aguu ymaa ! Amjilt husie !

Бидэнтэй нэгдээрэй