Шууд Chart

Балба улсад 120 гаруй Хятад иргэн интернет гэмт хэрэгтэй холбоотойгоор баривчлагджээ

2019-12-26 12:06:30

Балба улсад 120 гаруй Хятад иргэн интернет гэмт хэрэгтэй холбоотойгоор баривчлагдсан байна. Энэ хэргийг нарийн мөрдөн шалгах ажил явагдаж байгаа юм.    

Балба улсад Хятад иргэд кибер залилантай холбоотой хэргээр баривчлагдсан гэх мэдээллийг мягмар гарагт БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас баталсан байна. Интернетээр хил дамнасан залилан хийх гэж оролдож байсан Хятадын иргэдийг үйлдлийг цагдаа нар илрүүлж, саатуулжээ. Балба улсын цагдаагийн байгууллагаас сэжиглэгдэн баривчлагдаад байгаа Хятадын иргэдийн дотор эмэгтэйчүүд ч байгааг мэдээлсэн гэдгийг  Хятадын Гадаад Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан хэлжээ.

Цагдаа нар Хятад иргэдийн үйлдэл сэжиг бүхий байгаа талаар мэдээлэл хүлээн авсны дараа ийнхүү тэднийг баривчлах ажиллагааг явуулжээ. Энэ хэргийн учир, шалтгааныг нарийвчлан тогтоох мөрдөн шалгалтын ажил явагдаж байгаа төдийгүй тус баривчилгааг явуулахад Балба улсын цагдаагийн  хүчний байгууллага Хятадын талтай хамтарсан юм байна. Бээжингийн зүгээс энэ үйл явдал хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ.

Хоёр улсын хил дагуух гэмт хэргийн гаралтыг бууруулах мөн хоёр улсын хоорондох иргэдийн солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх чиглэл болон бусад салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Бээжин мөн илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Балба улсад 120 гаруй Хятад иргэн интернет гэмт хэрэгтэй холбоотойгоор баривчлагджээ   
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 17:08
delhiin hamgiin ajultai buzar humuus hen be gevel ednar shuudee
Zochin [127.0.0.xxx] 2019-12-26 15:36
manaid bas 800-aad hyatad yaalaa. Hyatduudaas bolgoomjloh heregtei

Бидэнтэй нэгдээрэй