Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2020-01-20 10:02:51

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо. Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.

Нэгдүгээр сарын 21-24-нд болох тус чуулган “Тогтвортой хөгжлийг цогцлоох оролцогч талууд” сэдвийн дор зохион байгуулагдана. Чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Герман улсын канцлер Ангела Меркель, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх бөгөөд UNAIDS-ийн гүйцэтгэх захирал Винне Бьянима Европын төв банкны Ерөнхийлөгч Кристина Лагард нарын зэрэг дэлхийн нөлөө бүхий улс, орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцоно.

Хэлэлцэх гол асуудал нь орлогын тэгш бус байдал, нийгмийн хуваагдал, уур амьсгалын хямралыг шийдвэрлэх хүрээнд оролцогч талуудын капитализмын талаарх ойлголтыг шинэчлэхэд чиглэх аж.


Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй