Шууд Chart

Цэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна

2026-06-16 16:21:08

Ховд аймгийн Булган, Үенч сумдад малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэргийн алба хаагчид энэ сарын 03-ны өдрөөс эхлэн голомтод ажиллаж байна. 

Тус ангийн ахлах ахлагч Г.Баянжаргалаар ахлуулсан ахлах ахлагч Б.Цэрэнчимэд, ахлах ахлагч Б.Гүенбаатар, ахлагч Б.Борхүү, ахлагч Ч.Нямбаяр нарын таван цэргийн алба хаагч өвчилсөн малыг устгалд оруулах, зөөж тээвэрлэх зэрэг эрсдэлтэй бөгөөд хүнд хэцүү ажлын тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын өгсөн мэдээллээр Булган, Үенч суманд 137 өрхийн 1178 толгой мал өвчилснөөс одоогийн байдлаар 980 гаруйг нь устгалд оруулаад байгаа аж.

Байгалийн гамшиг, цас зуд, үерийн аюулаас эхлээд хүн, малын гоц халдварт өвчинтэй нүүр тулах бүрд эх орныхоо эд баялаг, хүн ардаа авран хамгаалахаар бие сэтгэлээ зориулдаг цэргийн алба хаагчдад талархаж буйгаа Ховд аймгийн удирдлага болон малчид илэрхийлсээр байгаа юм гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.


Цэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй