Шууд Chart

ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-06-17 14:47:18

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооноос 2026 оны тавдугаар сарын II хагас болон зургаадугаар сарын эхний хагаст хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа. 

Бодлого төлөвлөлт, олон улсын хамтын ажиллагаа, Хандив, тусламжийг төвлөрүүлэх, ивээн тэтгэгч, түншүүдтэй хамтран ажиллах, Иргэд, залуучуудын оролцоог хангах, Бүсчилсэн зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулах, Дэд бүтэц, бүтээн байгуулалт, Үйлчилгээ, аюулгүй байдал, Цахим үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Тухайлбал, цахим үйлчилгээ үзүүлэх чиглэлээр

Бага хурал (COP17)-ын цэнхэр, ногоон бүсэд нэвтрэх гадаадын иргэдэд зориулсан цахим виз мэдүүлгийн системийн цонхыг www.unccdcop17.org вэбсайтад байршуулж, ашиглалтад оруулсан.

Хүлээн авагч улсын албан ёсны цахим хуудас www.unccdcop17.org-ийг нээж,  гадаадын төлөөлөгч, оролцогч болон зочдын байрлах буудал, тээвэр логистик, үзвэр үйлчилгээ, Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааг цахим хуудсаар түгээж эхлээд байна.

Үндэсний хорооны дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, нийт 12 дэд хорооны удирдлага, гишүүд, нарийн бичгүүд, төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гарч, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, дэд хороодын үйл ажиллагааг илүү уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийг дэд хороодын дарга нарт өгчээ.


ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй