Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургууль нь Монгол хүүхэд залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх сургуулийнхаа бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Оюуны ундраа сургуулийн 42 бүлэг байгааг ирэх хичээлийн жилээс 34 бүлэг болгон бууруулна. Хоёр ээлжээр хичээллэдэг байсан бол зөвхөн нэг ээлжээр хичээллэж, төрөлжсөн ахлах сургууль болгон хөгжүүлнэ.
Тухайлбал Баянгол дүүргийн Байгалийн ухаан, математикийн төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж, энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй сурагчид төрөлжсөн ахлах сургуульд их сургуулийн анхан шатны түвшний хичээлийг ахлах ангидаа гүнзгийрүүлэн үзэх боломжтой болно. Яг энэ жишгээр нийслэлд байгаа сургуулиудыг төрөлжсөн ахлах сургууль болон хотхоны бага сургуультай болох санаачилгыг төр бодлогоор дэмжин ажиллана.
Хотхоны бага сургуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой. Хүүхэд гэрт ойрхон сургуульдаа сурснаар Нийслэлийн түгжрэлийг 20 хувь болон түүнээс дээш бууруулах бүрэн боломжтой
Гэрт ойрхон сургууль, хамгийн сайн сургууль байх ёстойг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцолж байна. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн тогтолцоотой, хамгийн сайн хөтөлбөртэй байх нөхцөлийг бүрдүүлнэ
Ирэх хичээлийн жилд хотхоны бага сургуульд 10 мянга орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Цэцэрлэг болон хувийн хэвшлээс 376 анги түрээсэлж, 11 мянга гаруй хүүхдийн ачааллыг бууруулах юм.
Сургуулиудын ачааллыг бууруулахтай холбогдуулан байгалийн ухааны, нийгмийн ухааны, хүмүүнлэгийн, мэдээллийн технологийн зэрэг төрөлжсөн 12 ахлах сургуулийг энэ хичээлийн жилд байгуулна.
Ингэхдээ Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн 5 сургууль, их сургуулийн 6 лицейг төрөлжсөн ахлах сургууль болгоно. Нэмээд 6 дүүрэгт нэг нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна.
Дунд, урт хугацаандаа манай улсын сургуулийн насны хүүхдийн тоо 2030 он хүртэл өсөх хандлагатай байна. Оргил өсөлт 2028-2029 онд байхаар байгаа тул тухайн үед сургуулийн хомсдол, анги дүүргэлтийн асуудал давтагдана.
Өсөлтийн дийлэнх хувь 6-аас дээш ангид гарах төлөвтэй байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс энэхүү өсөлтөд бэлтгэлтэй байж, сургуулийн хүртээмжийг тэгш, хангахад анхаарах нь чухал байгаа тул төрөлжсөн ахлах сургууль болон гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль бодлогуудыг хэрэгжүүлж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

| Н.Учрал, Л.Энх-Амгалан болон бусад албаны төлөөлөл Баянгол дүүргийн 96-р сургуульд ажиллалаа | ||
| Үзсэн: 96 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.