
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн Тайванийн Үндэсний улс төрийн их сургуулийн дэд профессор Лань Мэй Хуан бичсэн “Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа (1952-1984)” бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монгол хэлнээ хөрвүүлжээ.
Тус бүтээлийн агуулга нь Ю.Цэдэнбалын үеийн Монголын гадаад харилцаа болон Монгол-Хятад, Монгол-Зөвлөлтийн харилцаа зэрэг нь Монгол орны гадаад харилцааны бодлогод хэрхэн нөлөөлж байсан зэрэг асуудлыг хамарч байгаа аж.
Тайвань нь Монголын үүх түүхтэй холбоотой бичгийн дурсгалуудыг хадгалж хамгаалан, хэвлэн нийтлэж байсан туршлагатай бөгөөд эдгээр нь Монгол судлаачдын судалгааны ажилд чухал ач холбогдолтой байжээ.
Энэхүү бүтээл нь түүхийн судалгааны өндөр ач холбогдолтой судалгааны бүтээл юм.
“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа (1952-1984)” бүтээл Монгол хэлнээ хөрвүүлэгджээ | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.