Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Энэ оны нэгдүгээр сард байгууллагад нийт нийт 83 өргөдлийг хүлээн авч, 76 өргөдлийг шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 83.3 хувьтай байгаа бөгөөд хяналтад буюу шийдвэрлэх шатанд 27 өргөдөл байна.
Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс 1 хүсэлт, 4 гомдол шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэв.
Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай бол удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгана. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэнэ.
| Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 83.3 хувьтай байна | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.