Шууд Chart

БНСУ-ын экс ерөнхийлөгч Ли Мён Бакад 17 жилийн хорих ял оноолоо

2020-02-20 11:54:08

Сөүл хотын дээд  шүүх   БНСУ-ын  Ерөнхийлөгч асан  Ли Мён Бакийг   бусдын хөрөнгийг хувьдаа  завшсан,  онц  их хэмжээний авилга авсан хэрэгт  буруутган 17  жилийн хорих ял оноогоод байна. Түүнчлэн өдгөө 78 настай экс Ерөнхийлөгчид 15,7 сая ам.доллартой  тэнцэх   торгуулийн шийтгэл  ногдуулжээ.

Прокурорынхон түүнийг автомашины  сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч Дас компанийн хөрөнгийг хувьдаа завшсан, Самсунг электроникс компаниас онц их хэмжээний авилга авсанд  буруутгасан юм. Ли Мён Бак нь Дас компанийн  томоохон хувьцаа эзэмшигч байсан аж.

Экс  Ерөнхийлөгч  авилга  хээл хахуулийн хэргээр 2018 онд буруутгагдаж 15 жилийн хорих ял аваад байсан юм. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаар   2019 3 сард  барьцаагаар суллагдаад байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын экс ерөнхийлөгч Ли Мён Бакад 17 жилийн хорих ял оноолоо  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй