Шууд Chart

Н.Номтойбаяр: Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна

2026-08-25 17:26:02

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) өнөөдөр “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр “Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81,9 цөлжилт, гантай байна. Усгүйгээс үйлдэлтэй цөлжилт, ган маш хүндээр тусдаг. Нүүдлийн соёлтой учраас энэ зүйлүүд хамгийн хүнд байдаг.

Иймээс Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөр нь шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, даланг байгуулж, гол мөрөн, булаг шанд, цөөрмийг сэргээх, говийн бүсийн ундны усыг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглаж, гүний усны менежментийг сайжруулах юм.

Монголын аж үйлдвэрүүд усгүйгээр явах ямар ч боломжгүй. Дэлхийн улс орнуудад хэрэгжиж байгаа цөлжилтийн эсрэг усны нөөц бүртгүүлэх арга хэрэгсэл Монгол Улсад хэрхэн буух боломжтой гэх мэт асуудлыг ярьж байна. Улаанбаатар хотын усны асуудал хүн амын төвлөрөлтэй холбоотой. Бодлого төлөвлөлт болон барилгажилттай усны асуудал шууд холбоотой. Усыг үр ашигтай ашиглах тухайд бид хэд хэдэн төсөл санаачилж ажиллаж байгаа. 

Усны үнэ цэнийг иргэдэд сайн таниулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Устай холбоотой санхүүжилтийг бүрэн шийдэх боломжтой. Учир нь хүн, амьтны усны хэрэглээнээс гадна бизнесийн зориулалтаар усны хэрэгцээ маш өндөр байгаа. Эрдэнэт үйлдвэр усаа 60 км зайнаас буюу Сэлэнгээс татдаг. Энэ нь аж үйлдвэрийн салбарт усны хэрэгцээ хамгийн чухал гэдгийг нотолж байна.

Дархан-Уул аймагт Ган төмрийн үйлдвэр барихаар Засгийн газраас шийдсэн. Зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулна. Иймээс усны хэрэгцээ нэлээд гарна. Иймээс аж үйлдвэр зориулалт буюу бизнесийн зориулалттай усны хэрэгцээ их гарч байгаа. Аж үйлдвэрийн салбар шаардлагатай усыг гүн болон цэвэр уснаас ашиглахгүйгээр хур тундаснаас гарч байгаа усыг ууршуулахгүйгээр нөөцлөх журмаар хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Нийтэлсэн: COP17 Mongolia

Н.Номтойбаяр: Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй