Үндэсний хэмжээнд амны хаалт ховордсонтой холбоотойгоор орон нутгууд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан даавуун маскыг үйлдвэрлэж эхлээд байгаа.
Тэдний нэг Говь-Алтай аймгийн хувьд ч уг маскны нөөц бүрдүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг маскжуулахаар ажиллаж эхлээд байна.
Нийтдээ 10 мянга гаруй маскыг “Уран шувуу” урлантай хамтран үйлдвэрлэх аж. Тус оёдлын үйлдвэр 10 гаруй оёдолчинтой бөгөөд аймгаа бүрэн маскжуулах нөөц бэлдэх ажилд бэлэн гэдгээ илэрхийлж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уртасгасан цагаар ажиллаж байна. Оёдлын үйлдвэрт хүүхдийн, эрэгтэй, эмэгтэй хүний гэсэн ангиллаар үйлдвэрлэж байгаа бөгөөд тус бүрийн үнэ 700 орчим төгрөгөөр худалдаалагдах гэнэ.
| Говь-Алтай аймаг дотооддоо даавуун маск үйлдвэрлэж эхэллээ | ||
| Үзсэн: 1281 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.