Гаага хотын апелляцийн шүүх Юкос компанийн хувьцаа эзэмшигч байсан хүмүүст 50 тэрбум ам.долларыг ОХУ олгох ёстой хэмээн шийдвэрлэсэн байна. Гэвч ОХУ-ын хууль зүйн яам тус шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нидерландын дээд шүүхэд давж заалдах хүсэлт гаргахаа мэдэгдэж байна. Тус яамны албан ёсны төлөөлөг апелляцийн шүүх Юкосийн экс хувьцаа эзэмшигчид шударга бус хөрөнгө оруулагчид гэдэг баримтыг хэрэгссэнгүй хэмээн үзэж байна.
Тодруулбал, Оросын газрын тос хийн томоохон компани байсан Юкосийн хөрөнгө оруулагчид компанийн активуудад үгсэн хуйвалдаж, албан тушаалтнуудыг худалдан авах замаар хяналтаа тогтоосон хэмээн ОХУ-ын хууль зүйн яамныхан баталж байна. Мөн Юкосийн удирдлага татвар төлөхөөс зайлсхийсэн, хөрөнгөө хууль бусаар хилийн чанад руу гаргасан, бохир мөнгө угаасан гэж үзжээ.
Холбооны зөвлөлийн үндсэн хуулийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Андрей Клишас Гаагийн шүүхийн шийдвэрийг Оросын хууль тогтоомжтой харшилсан гэж тодорхойлж заавал даган биелүүлэх албагүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн Төрийн Думын төрийн байгуулалт, хууль зүйн хорооны тэргүүн Михайл Емельянов Гаагийн шүүхийг улстөржсөн шийдвэр гаргалаа хэмээн буруутгасан байна.
| ОХУ “ЮКОС”-ийн экс хувьцаа эзэмшигчдэд 50 тэрбум ам.доллар төлөх шүүхийн шийдвэр гарчээ | ||
| Үзсэн: 1280 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.