Шууд Chart

Төв аймгийн аварга тариаланчид тодорлоо

2020-02-21 09:03:01

Газар тариалангийн үйлдвэрлэлийн сүүлийн гурван жилийн ажлын үзүүлэлт, эргэлтийн талбайн ашиглалт, эрчимжүүлэлтийн арга хэмжээ, нэгжээс хураан авсан ургац, иргэдийг ажлын байраар хангасан байдал зэрэг үзүүлэлтээр аймгийн аваргын болзол хангасан Төв аймгийн тариаланч, тариаланч хамт олныг мөн алдаршууллаа.

“Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор Баянцогт сумын “Хан хөхий-Оргил” ХХК-ий үр тарианы үйлдвэрлэл, Цээл сумын “Цүнхлэй төв” ХХК-үр тарианы үйлдвэрлэл, Жаргалант сумын “Жаргалант шим газар” ХХК-ний төмсний үйлдвэрлэл шалгарчээ.

Харин “Аймгийн аварга тариаланч”-аар Жаргалант сумын тариаланч Тасранжавын Базар, Баянчандмань сумын тариаланч Сэр-Одын Баянбаатар, Батсүмбэр сумын тариаланч Ядамсүрэнгийн Даваасүрэн, Жаргалант сумын тариаланч Лхагвасүрэнгийн Мөнхбаяр, Борнуур сумын тариаланч Долгорын Мөнхбат, Борнуур сумын тариаланч Хасбазарын Бат-Өлзий нэрлэгдэж байгаа юм.

Тэгвэл “Аймгийн аварга хадланч”-аар Цээл сумын хадланч Содномжамцын Жадамба бичигдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймгийн аварга тариаланчид тодорлоо  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй