Австрали улсын эрүүл мэндийн албаныхан өнөөдөр мэдээлэл хийж, тус улсад 2 хоёр ч хүний коронавирусын шинжилгээний хариу эерэг гараад байгааг мэдээллээ. Токио хотын ойролцоох Яокохама усан боомтод байрлаж байгаа аяллын усан онгоцоор зорчиж байсан Австралийн иргэд эх нутагтаа эргэн очсоны дараа ийнхүү коронавирусний халдвар илэрч байгаа нь тун аюултай үзэгдэл болж байна. Өөрөөр хэлбэл, Diamond Princess онгоцны зөрчигчдийг үзлэгт хамруулж, коронавирусний халдвар илрээгүй зорчигчдыг эрэгт буулгаж, гадаадын иргэдийг нутаг буцааж байгаа. Тэгвэл эхний үзлэг шалгалтаар коронавирус илрээгүй иргэдээс дахин шинжилгээ хийх үеэр илрэх аюулт тохиолдол гарах боллоо.
Diamond Princess усан онгоцон дээр Австралийн 160 гаруй иргэн зорчиж явсан юм. Тэгвэл Австралийн засгийн газраас Япон уруу тусгай нислэгийн онгоц илгээж, иргэдээ ийнхүү нутагт нь авчирсны дараагаар коронавирусын халдвар зорчигчдын дундаас илрээд байна. Мөн яг үүнтэй ижил үйл явдал АНУ-д мөн тохиогоод байна. Diamond Princess усан онгоцон дээр байсан Америкийн иргэдийг эх оронд нь авчраад байгаа.
Тэгвэл Японоос Америкт ирээд байгаа 7 ч хүнээс коронавирус илэрлээ. Өнгөрсөн 2-р сарын 5-аас эхлэн Diamond Princess аяллын онгоцон дээр хөл хорио тогтоосон юм. Токио хотын ойролцоох усан боомтод хорионд орсон аяллын усан онгоц дээр 50 гаруй улс, бүс нутгийн 3700 зорчигч аялж явсан юм. Одоогийн байдлаар Diamond Princess усан онгоцны 634 зорчигч халдвартай болох нь тогтоогджээ.
| “Diamond Princess” усан онгоцон дээр байрлаж байсан АНУ, Австралийн иргэдээс “COVID-19” вирус илэрлээ | ||
| Үзсэн: 2119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.