Шууд Chart

Суурин утас хэрэглэгчдийн ярианы төлбөр Сар шинийн гурван өдөр үнэгүй боллоо

2020-02-22 14:05:10

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Энэ жилийн Цагаан сараар элгэн садандаа зочлохгүй, өрх бүр өргөө гэртээ суурин шинэлэхийг Монголын цахилгаан холбоо компаниас нийт иргэддээ уриалж байгаа юм. Тус компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон даяар нийт өрхийн суурин утас хэрэглэгчдийнхээ ярианы төлбөрийг сар шинийн гурван өдрийн туршид сүлжээ харгалзахгүй үнэгүй болгохоор болсон байна.

Дэлхий дахинд нүүрлээд байгаа "COVID-19" вирусээс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалахад анхаарч, урьдчилан сэргийлэхэд байгууллага болон иргэн бүрийн оролцоо чухал байна. Тиймээс салбар бүр өөрсдийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээнд дэмжлэг, хандив өргөх, ариун цэврийг чанд сахих уриалга гарган хариуцлагатайгаар хамтран оролцохыг Монголын цахилгаан холбоо компаниас уриалж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Суурин утас хэрэглэгчдийн ярианы төлбөр Сар шинийн гурван өдөр үнэгүй боллоо  
Үзсэн: 3394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй