БНСУ-д 16 сартай нялх хүүхдээс коронавирусын халдвар илэрлээ. БНСУ-д 31 дэх халдвар авсан хүний очсон хуримын ордонд очоод ирсэн залуу гэр бүл коронавирусний халдвар авсан болохыг шинжилгээгээр тогтоогоод байсан.
Тэгвэл энэхүү гэр бүл нь Кимпо хотод амьдардаг бөгөөд Тэгү хотод хуриманд оролцчихоод ирсэн байна.
Улмаар 16 сартай хүүхдийнх нь эхний шинжилгээний хариу эрүүл гарсан боловч хоёрдох удаагийн шинжилгээний хариу дөнгөж сая гарч коронавирусний халдвар авсан болохыг нь тогтоолоо.
MҮОНРТ БНСУ дахь тусгай сурвалжлагч: Э.Ижилболд
| БНСУ-д 16 сартай хүүхдээс коронавирусний халдвар илэрлээ | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.