Шууд Chart

Умард Солонгост “COVID-19” вирус тархвал ноцтой хор хөнөөлийг учруулна гэдгийн анхаарууллаа

2020-03-01 11:08:44

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун шинэ коронавирусний учруулж болохуйц аюул заналхийлэлд ихээхэн санаа зовниж буйгаа хэлсэн байна.  Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын уулзалтад оролцох үеэрээ удирдагч Ким байр сууриа илэрхийлжээ. 

Солонгосын Хөдөлмөрийн намын уулзалтад удирдагч Ким Жөн Ун оролцсон талаарх мэдээллийг тус намын сонин болох Родон Синмун бямба гарагийн дугаартаа нийтэлжээ. Родон Синмуний дамжуулснаар Умард Солонгосын эрх баригч намын уулзалтын үеэр удирдагч Ким Жөн Ун шинэ коронавирус хил залгаа орнуудад эрчимтэй тархаж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлснээс гадна “хэрэв COVID-19 вирус Умард Солонгост тархвал ард иргэд, улс эх оронд ноцтой хор хөнөөлийг учруулна” гэдгийг анхааруулжээ. Уулзалтын үеэр удирдагч Ким Жөн Ун шинэ коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн сайжруулах талаар намын бусад гишүүд, удирдагчидтай хэлэлцэж, яриа өрнүүлсэн байна.

Энэхүү үйл явдал Умард Солонгос улс COVID-19 вирустэй холбоотой асуудалд гойд анхаарч эхлээд буйг илтгэж байгаа талаар шинжээчид онцолжээ.  Тус улсын төрийн хэвлэл шинэ коронавирусний халдвар Умард Солонгосын нутаг дэвсгэрт одоогоор бүртгэгдээгүй талаар удаа дараа мэдээлж байгаа. Харин НҮБ-аас тус улс дахь нөхцөл байдлын талаарх мэдээлэл тун хомс байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. 

Сонирхуулахад, Родон Синмун сонин удирдагч Ким Жөн Ун баасан гарагт болсон армийн сургуулилтыг ажиглаж байгаа харуулсан зургийг нийтэлжээ. Дээрх зурагнаас түүнийг дагалдан яваа армийн албаныхан бүгд амны хаалт зүүсэн байгаа нь харагдаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгост “COVID-19” вирус тархвал ноцтой хор хөнөөлийг учруулна гэдгийн анхаарууллаа  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй