Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учралын санаачилгаар, “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн улсын хэмжээнд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.
Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн Хоёрдугаар хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанаар өмнөх хуралдаанаас өгсөн хугацаатай үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлыг сонсож, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Тухайлбал:
Салбар бүр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны “Эрсдэлийн үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт батлах тухай” А/143 дугаар тушаалаар баталсан эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудсын дагуу байгууллагын дотоод, гадаад орчны эрсдэлийн үнэлгээг хийж, хэрэгжилт, явцын мэдээллийг тайлагнах
E-Mongolia, Ekids-т эрсдэлийн мэдээллийг бүртгэх системийг сайжруулж, шаардлагатай мэдээллийг тогтмол бүрдүүлэн ажиллах
Байгууллага, аж ахуй нэгж илэрсэн зөрчлийг арилгах, хяналт тавих, арга хэмжээ авч хэрэгжилтийг Ажлын албанд мэдээлэх.
“Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн нь нийгмийн бүх орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэл, аюулыг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр салбар бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хүүхэд бүрд аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулан ажиллах юм.

| “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.