Шууд Chart

COP17: 2020-2025 онд эвдрэл орсон нийт 13,980 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна

2026-08-26 16:43:47

БОУАӨЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Буяннэмэх “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 

Монгол Улсын хэмжээнд 2020-2025 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, бодлогын баримт бичиг,  хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүнгийн талаар COP17 хурлын тайзнаа дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.  

Өнгөрсөн 2020-2025 онд эвдрэл орсон нийт 13,980 га(арван гурван мянга есөн зуун ная) талбайд техникийн нөхөн сэргээлт, 3,632 га (гурван мянга зургаан зуун гучин хоёр)талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлсэн нь урьд өмнө гарч байгаагүй үр дүнд хүрсэн далайцтай ажил болсон. 

Энэхүү нөхөн сэргээлтийн үр дүнг зүйрлэж үзүүлбэл

Техникийн нөхөн сэргээлт хийсэн 13980 га талбай нь Улаанбаатар хотоос 1 км өргөн зурвасаар Төв аймгийн Лүн сумын төв хүрэхүйц талбай буюу 139.8 км үргэлжилнэ. Харин биологийн нөхөн сэргээлт хийсэн 3632 га талбай нь 1 км өргөн зурвасаар 36.3 км үргэлжилнэ.

Хэрэв хөл бөмбөгийн талбайн хэмжээгээр тооцож, үзвэл 13980 га талбай нь 19,971 хөл бөмбөг (0.7 га)-ийн талбайтай дүйцэхүйц талбай юм.

Сүхбаатарын талбайн хэмжээгээр тооцож үзвэл техникийн нөхөн сэргээлт хийсэн 13980 га талбай нь 4223 ш Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц талбай юм. Харин биологийн нөхөн сэргээлт хийсэн 3632 га талбай нь 1097 ш Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц талбай юм. Өөрөөр хэлбэл нийт 5320 ш Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц өргөн удам нутаг дэвсгэрийг нөхөн сэргээж чадсан байна.

Цаашид уул уурхайгаас үүдэн эвдэрсэн газрыг үр дүнтэй нөхөн сэргээх, олон улсын туршлага судлах, мөн хуваалцах чиглэлээр ажиллахаар хэлэлцлээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: 2020-2025 онд эвдрэл орсон нийт 13,980 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй