Шууд Chart

АНУ болон “АСЕАН”-ийн орнуудын дэд хэмжээний уулзалт хойшлогджээ

2020-03-01 11:19:31

АНУ болон Зүүн Өмнөд Азийн Улсуудын холбооны гишүүн орнуудын хоорондох дээд хэмжээний уулзалт хойшлогдсон талаар Америкийн албаныхны өгсөн мэдээллийг Японы Эн Эйч Ки агентлагт дамжуулсан байна. Тус уулзалт 3-р сарын дунд үеэр зохион байгуулагдах товтой байсан юм.  Цагаан ордны тэргүүн Дональд Трампын урилгаар Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооны удирдагчид АНУ-ыг зорихоор төлөвлөж байсан ч шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор ийнхүү хойшлогджээ.

Энэ жилийн эхэн үеэр АСЕАН-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Вьетнам улсад зохион байгуулагдсан юм. Тус уулзалтаар АНУ болон АСЕАН орнуудын хоорондох дээд хэмжээний уулзалтыг  АНУ-д 3-р сард зохион явуулах талаар хэлэлцэж, тов гаргаж байжээ.  

Сонирхуулахад, 2019 оны 11-р сард АСЕАН-ийн орнуудын ээлжит дээд хэмжээний уулзалт Тайланд улсад  болсон юм. Энэхүү уулзалтад ерөнхийлөгч Дональд Трамп биечлэн оролцоогүйгээр зогсохгүй Америкийн Аюулгүй Байдлын Зөвлөхийн албанд томилогдоод удаагүй байсан Роберт О’Брайенийг илгээж байсан.  Харин АСЕАН-ийн ихэнх удирдагчид Трампын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Роберт  О’Брайентай уулзахаас татгалзаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон “АСЕАН”-ийн орнуудын дэд хэмжээний уулзалт хойшлогджээ  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй