Шууд Chart

“HUAWEI” компани Францад үйлдвэрээ байгуулна

2020-03-01 11:24:04

Хятадын технологийн Huawei компани Франц улсад үйлдвэр байгуулахаар болсон байна. АНУ Huawei компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзахыг барууны орнуудад уриалж байгаа ч Европын зарим улс Huawei компанитай хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд байгаа юм .

Huawei компани Францад байгуулах үйлдвэртээ өндөр хурдны утасгүй интернет болох 5G-ийн төхөөрөмжийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Тус компанийн захирал Лиан Хуа пүрэв гарагт Парист хотод сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ талаар мэдээлэл өгсөн байна. Тэрээр Huawei компани Франц улсад үйлдвэр байгуулах, төхөөрөмж худалдан авах зэрэг төслийн эхний шатанд 200 сая еврогийн хөрөнгө оруулалт гаргах тооцоотой байгааг дуулгажээ. Мөн энэхүү төслийн бүтээн байгуулалт нь 500 ажлын байрыг шинээр бий болгох юм. Huawei компани нь хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадын төрд дамжуулах эрсдэлтэй гэж ихээхэн болгоомжилж байгаа АНУ тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс татгалзахыг холбоотон орнууддаа уриалж байсан юм.

Гэхдээ боломжийн үнэ өртөгтэй Huawei компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ Европын зах зээлд аль хэдийн нэвтрээд байна. Францаас гадна Их Британи улс Huawei компанийн 5G өндөр хурдны технологи болон бусад үйлчилгээг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ дээрх орнууд армийн болон нууц мэдээллийг дамжуулагч төрийн байгууллагуудад Хятадын Huawei компанийн бүтээгдэхүүнийг ашиглахгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“HUAWEI” компани Францад үйлдвэрээ байгуулна  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй