Малайз улсын шинэ ерөнхий сайд тодроод байна. Өдгөө 72 настай Мухиддин Яссин маргааш ерөнхий сайдын тангаргаа өргөх юм. Малайзын хаан, султан Абдулла Султан Ахмад Шах шинэ ерөнхий сайдаар Мухиддин Яссинийг сонгоод байгаагаа өчигдөр албан ёсоор зарласан байна. Эзэн хаан парламентын 222 гишүүнтэй уулзалт хийсний дараагаар ийм шийдвэрийг гаргасан гэдгээ дуулгажээ.
Тэрээр парламынтын ихэнх гишүүд Берсату намын орлогч дарга Мухиддин Яссинд итгэл хүлээлгэж байгаа учраас түүнд дараагийн засгийн газрыг бүрдүүлэх боломжийг олгож байна гэжээ. Шинэ ерөнхий сайдын тангараг өргөх ёслол 3-р сарын 01-ны 10 цаг 30 минутаас эхлэх юм. Малайзийн хаан Абдулла ард иргэд болон улсынхаа сайн сайхны төлөө засгийн газрын шинэ тэргүүнийг сонгох ажлыг хойшлуулах боломжгүй байсан гэдгийг мөн онцлон дурджээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Малайзын улс төр тогтворгүй байдалд шилжсэн юм. Тус улсын парламентын гишүүд улс төрийн эргэлт явуулах асуудлаар уулзалт хийж, үүний улмаас Махатхир Мохамад ерөнхий сайдын албан тушаалаасаа буусан. Махатхир Мохамад ерөнхий сайдын албандаа эргэн томилогдох байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд өндөр байсан ч хэдий ч Малайзын эзэн хаан тэс өөр сонголтыг хийгээд байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.
| Малайз улсын шинэ ерөнхий сайдыг нэрлэлээ | ||
| Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.