Шууд Chart

Итали улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 1128 болжээ

2020-03-01 15:33:51

Азийн орнуудаас Өмнөд Солонгос улсад шинэ коронавирусний халдвар хурдацтай нэмэгдэж, одоогийн байдлаар тус улсад нийт 3526 хүнээс COVID-19 вирус илрээд байна. Харин Европын орнуудаас Итали улсад шинэ коронавирусний халдвар хамгийн өндөр байгаа юм. Тус улсад COVID-19 вирусний халдварыг авсан хүний тоо 1128 болоод байна.

Шинэ коронавирусний халдварын 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн Европын анхны орноор Итали улс нэрлэгдээд байна. Тус улсын засгийн газраас бямба гарагт мэдээлснээр халдвар авсан 1128 хүний ихэнх нь Италийн хойд бүс нутгийн оршин суугчид байгаа юм. Энэ хооронд Итали улсад шинэ коронавирусний халдварын улмаас амиа алдсан хүний тоо 29 болон нэмэгджээ.  Амь эрсэдсэн иргэдийн ихэнх нь  80 гаруй насны ахимаг насны хүмүүс байжээ.  

Коронавирусний тархалт хамгийн өндөртэй байгаа Ломбард мужид 615 халдвар бүртгэгдсэн бол Эмилия-Романья болон Венето гэсэн бүс нутгуудад нийт 500 гаруй хүнээс COVID-19 вирус илэрчээ. Дээрх гурван бүсийн ахлах болон их сургуулиуд 3-р сарын 08-ныг хүртэл хаалттай хэвээр байна гэдгийг Италийн засгийн газраас мэдээлжээ. Үүнээс гадна Ломбард болон Венетогийн зарим хотуудад хөл хорио тогтоогоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Итали улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 1128 болжээ  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй