Шууд Chart

АНУ-д коронавирусний халдварын улмаас амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдлээ

2020-03-01 15:39:37

Америкийн Вашингтон мужийн оршин суугч, 50 гаруй насны эрэгтэй шинэ коронавирусний халдварыг авсан нь тогтоогдсоны дараагаар амиа алдсан байна. Тэрээр өмнө нь хууч өвчтэй байсан нь мөн нөлөө үзүүлсэн гэж Америкийн эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Вашингтон мужийн хамгийн том хот болох Сиэтлийн ойролцоо байрлах эрүүл мэндийн төвд өөр хоёр ч хүн коронавирусийн халдварыг авсан болох нь тогтоогдсон байна.

АНУ-ын албаныхан Өмнөд Солонгос болон Итали улсад зорчихгүй байхыг ард иргэддээ сэрэмжлүүлж байгаа юм. Мөн өнгөрсөн 14 өдрийн дотор Иран улсад зорчсон иргэдийг АНУ уруу нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг аваад байна. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп хэвлэлийнхэн болон улс төрчдийг олон нийтийг айдаст автуулж, цочирдуулах үйлдэл хийхээс аль болох татгалзахыг уриалжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д коронавирусний халдварын улмаас амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй