Шууд Chart

Пит Буттижич сонгуулийн компанит ажлаа зогсоолоо

2020-03-02 16:10:48

Америкийн 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Пит Буттижич сонгуулийн кампанит ажлаа зогсоож байгаагаа албан ёсоор зарлаад байна. Өмнөд Каролина мужийн сунгаа өндөрлөсний дараагаар тэрээр ийнхүү нэрээ татаж байгаагаа мэдэгджээ.

 Индиана мужийн Өмнөд Бенд хотын дарга асан Пит Буттижич сонгуулийн компанит ажлаа зогсоож байгаагаа өчигдөр буюу ням гарагт албан ёсоор зарлалаа.  Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн дундах сунгаа хамгийн сүүлд Өмнөд Каролина мужид зохион байгуулагдсан юм. Америкийн 4 дэх мужид болсон энэхүү сунгаанд Пит Буддижич тийм ч амжилттай оролцож чадаагүй. Тэрээр Өмнөд Каролина мужийн сунгаанд 4-рт орсны дараагаар ийнхүү ерөнхийлөгчийн компанит ажлаа зогсоож байгаагаа албан ёсоор зарлажээ. 

Пит Буттижич ням гарагийн орой дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Би ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын төлөөх компанит ажлаа зогсоох хүндхэн шийдвэрийг гаргаад байна гэж хэлжээ. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч байхаа больж байгаа ч гэсэн Ардчилсан ерөнхийлөгчтэй болохын төлөө  чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг онцлон хэлжээ.  Өдгөө 38 настай Буттижич Афганистаны дайнд оролцож байснаас гадна ижил хүйстэн гэдгээ олон нийтэд  илэн далангүй зарласан улс төрч юм. Тэрээр Айова мужийн сунгаанд ялалт байгуулсны дараа олон нийтийн анхааралд ихээр өртөж эхэлсэн юм. Мөн Нью Хэмпшир мужийн сунгаад  сенатч Берни Сандерсийн дараагаар хоёрт бичигдэж, чамлахааргүй амжилттай оролцсон ч ийнхүү сонгуулийн компанит ажлаа зогсоолоо.

Ардчилсан намын сунгаанд Америкийн дэд ерөнхийлөгч асан Жо Байден, Вермонт мужийн сенатч Берни Сандерс тэргүүтэй 6 нэр дэвшигч одоо тунаж үлдээд байна. Сонирхуулахад 2020 оны 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийг тодруулахад ихээхэн чухал нөлөөтэй санал хураалт маргааш явагдана. Супер мягмар гараг буюу маргааш 14 мужид нэгэн зэрэг санал хураалт явагдах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пит Буттижич сонгуулийн компанит ажлаа зогсоолоо  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй