АНУ-д шинэ коронавирусний улмаас амиа алдагсдын тоо 6-д хүрээд байна. Америкийн Вашингтон мужид COVID-19 вирусний тархалт хамгийн өндөр байгаа юм.
Амь эрсэдсэн бүх тохиолдол Америкийн Вашингтон мужид бүртгэгдээд байгаа юм. Тэр дундаа, Вашингтон мужийн Сиэтл хотын бүсд халдвар хамгийн өндөр байна. Вашингтон мужийн Эрүүл Мэндийн мэргэжилтэн Кэти Лофи хэвлэлийн хурлын үеэр зарим хэсэгт COVID-19 вирус хурдацтай тархаж байгааг хэлсэн байна.
Тус мужид шинэ коронавируст халдварын нийт 18 тохиолдол бүртгэгдээд байгаагаас гадна энэ аюулт вирусний халдварыг авсан байж магадгүй өөр 29 хүний шинжилгээний хариу удахгүй гарах юм. Халдвар авсан хүмүүсийн 14 нь эрүүл мэндийн төвийн ажилчид байгаа юм. Америкийн Өвчний Хяналтын Төвийн мэдээллээр бусад мужуудад мөн л шинэ халдварын тохиолдол нэмэгдсээр байна.
Одоогийн байдлаар АНУ-ын 10 мужид COVID-19 вируст халдварыг авсан нийт хүний тоо 91 болоод байна. Вашингтон, Орегон, Калифорни, Аризона, Нью-Йорк, болон Флорида зэрэг мужуудад бүртгэгдээд байгаа юм.
| АНУ-д шинэ коронавирусээр амиа алдсан хүний тоо 6 боллоо | ||
| Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.