Японы засгийн газар 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүргэн бууруулахын тулд 19 тэрбум америк долларын хөрөнгөтэй тусгай сан байгуулахаа зарлалаа. Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга өчигдөр хэвлэлийн бага хурал зарлахдаа энэ тухай мэдэгджээ. Хоёр их наяд иен буюу 19 тэрбум долларын хөрөнгөтэй уг сан байгаль орчныг цэвэр байлгахын төлөө санаачилгатай ажилласан компаниудыг ойрын 10 жилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.
Мөн Японы засгийн газар хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрийг их хэмжээгээр үйлдвэрлэх технологи хөгжүүлэлтийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болох зорилтоо хангахын тулд Япон улс бензин хөдөлгүүртэй автомашиныг бүрэн халж, цахилгаан автомашиныг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
| Япон хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулахын тулд 19 тэрбум ам.долларын сан байгуулна | ||
| Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.