Шууд Chart

ҮБХИС-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажил эхэллээ

2026-07-21 15:31:41

Батлан хамгаалах яамнаас зарласан “Хүн төвтэй хөгжил,-Шинэчлэлтийн жил”-ийн хүрээнд , Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хөрөнгө оруулалтаар Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн босгон дээр сүндэрлэж буй уг  бүтээн байгуулалт ашиглалтад орсноор тус сургуулийн 500 гаруй ажилтан, алба хаагч, 2500 гаруй сонсогч, оюутан, сурагч болон хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, таатай орчинд үзүүлэх боломж бүрдэх юм.

Шинээр баригдах 10 ортой тус “Эрүүл мэндийн төв” нь зоорийн болон нэг давхар бүхий нийт 720 м.кв талбайтай, гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчид ажиллах бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад орно.

Нийт 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг бүтээн байгуулалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дүгээр заалт буюу ААНБ-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн зохицуулалтыг бодит ажил хэрэг болгож буй томоохон практик алхам юм.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Татварын хуулийн энэхүү хөнгөлөлтийн заалтыг ашиглан хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж чадсанаар  тус заалт бодит ажил хэрэг болж, үр өгөөжийг нь харуулж чадсан сайн жишиг боллоо.

 


ҮБХИС-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажил эхэллээ  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй