Олон улсын олимпын хороо тамирчдаа улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан үндэслэлээр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенког Олимпын наадмын бүх ажиллагаанд оролцох эрхийг түдгэлзүүлсэн байна. Беларусьт тамирчдаа өнгөрсөн 8-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалд оролцсоных нь дараа баривчлан саатуулж, бэлтгэл хийх эрхийг нь хязгаарлажээ. Олон улсын олимпын хороо даваа гарагийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, Беларусийн олимпын хорооны эсрэг түр хугацааны арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрээрээ Беларусийн олимпын хорооны дарга Александр Лукашенко болон удирдах хоёр албан тушаалтанг Зуны олимпын наадам түүний дагалдах бүх үйл ажиллагаанд оролцуулахгүй юм байна.
Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Беларусь улс тамирчдынхаа эрх ашгийг хамгаалсангүй, энэ байдал Олимпын наадмын нэр хүндэд ноцтой хохирол учруулж байна гэж үзжээ. Олон улсын олимпын хорооны энэ шийдвэр Беларусийн олимпын хорооны удирдлагыг солих хүртэл хүчинтэй байх юм байна.
| ОУОХ Беларусийн ерөнхийлөгчийг олимпын наадмын бүх үйл ажиллагаанд оролцох эрхийг түдгэлзүүлжээ | ||
| Үзсэн: 587 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.