Шууд Chart

Цар тахлын улмаас Давосын ирэх оны чуулган Сингапурт болно

2020-12-09 10:46:38

Жил бүрийн 1-р сард Швейцарийн амралт зугаалгын Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн чуулган ирэх оны 5-р сард Сингапур улсад зохион байгуулагдахаар болсон байна. Энэ жил ковид-19 цар тахлын халдвар хаа сайгүй тархсантай холбогдуулан чуулганд оролцох зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үүднээс зохион байгуулах газрыг өөрчилж байгаа юм байна.

Дэлхийн эдийн засгийн чуулган ирэх оны 5-р сарын 13-16-ны өдрүүдэд Сингапурт зохион байгуулагдана. Сингапур нь коронавирусний халдварын тархалтыг амжилттай хязгаарлаж чадсан учраас чуулган зохион байгуулах газраар сонгогджээ. Одоогоор Сингапурын эмнэлгүүдэд коронавирусний халдвартай 28 хүн эмчлүүлж байна. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш тус улсад энэ өвчнөөр 29 хүн нас баржээ. Хэдийгээр цар тахлын голомтыг хязгаарласан ч Сингапурт хорио цээрийн хоёрдугаар түвшний дэглэм үйлчилж байна. Таваас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглож, ихэнх компани аж ахуй нэгжүүд нь ажилтнаа гэрээс нь ажиллуулж байгаа юм байна.

Жил бүр Давосын чуулганд олон улсын нэр цуутай улс төрчид, бизнес эдийн засгийн гол төлөөлөгчид, урлаг соёлын алдартнууд, хэвлэл мэдээллийнхэн гээд 3000 гаруй зочид төлөөлөгч уригдан оролцдог, өргөн цар хүрээг хамардаг чуулган юм. Энэ жил Европын орнуудын тэр дундаа Швейцарт сүүлийн хэдэн 7 хоногт цар тахлын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаагаас уламжлалт чуулганыг зохион байгуулах газрыг солихоос аргагүйд хүрсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цар тахлын улмаас Давосын ирэх оны чуулган Сингапурт болно  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй