НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ хичээл сургуулиудыг нээхийг нэн тэргүүн зорилтоо болгохыг улс орнуудын засгийн газарт хандан уриалж байна. Тус сан сургуулийн орчин коронавирусний халдвар тархах хамгийн эрсдэлтэй бүлэгт багтахгүй гэсэн нотолгоо байсаар байхад олон сая хүүхэд сургуулиас завсардаж болзошгүй нөхцөл байдлыг улс орнууд бий болгож байна гэж үзэж байна.
Тухайлбал дэлхий даяар 12-р сарын 1-ний байдлаар сургуулийн таван сурагч тутмын нэгийнх нь буюу 320 сая хүүхдийн сурч буй сургууль цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогссон байна. Энэ нь нэг сарын хугацаанд сургуульдаа явж чадахгүй болсон хүүхдийн тоо 90 сая саяар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. ЮНИСЕФ-ээс саяхан дэлхийн 191 улсад явуулсан судалгаагаар сургуулийн нөхцөл байдал болон олон нийтийн дундах коронавирусийн халдварын түвшин хоёрын дунд ямар ч холбоо хамаарал байхгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Өөрөөр хэлбэл сургууль коронавирусний халдварын тархалтын өсөлтөд нөлөөлж байгаа гэх нотолгоо харагдаагүй байна. Иймд ЮНИСЕФ дэлхий даяар маш олон сургууль үйл ажиллагаагаа зогсоох шаардлагагүй, хичээлээ хэвийн явуулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрч, сургуулиудаа хаахгүй, харин сургуулийн орчныг аюулгүй байлгах тал дээр бүх боломжит арга хэмжээг авч ажиллахыг улс орнуудын засгийн газруудад хандаж уриалж байна. Үүний зэрэгцээ сургуулиудын хичээлийг дахин эхлүүлэхдээ хүүхдэд боловсрол олж авах боломжийг илүү нэмэгдүүлэх ялангуяа зайнаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал.
Түүнчлэн хичээл сургуульдаа явахгүй байгаа хүүхэд сурах идэвх чармайлт нь муудах, оюуны болон биеийн хөгжил нь сулрах, аюулгүй байдал нь алдагдах гэх мэт олон сөрөг нөлөөлөлд автаж байна гэж ЮНИСЕФ үзэж байгаа юм байна.
| ЮНИСЕФ хичээл сургуулиудаа нээхийг олон улсын засгийн газруудад хандан уриалж байна | ||
| Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.