Шууд Chart

Япон эдийн засгаа дэмжих 700 тэрбум ам.долларын нэмэлт багц хөтөлбөр зарлалаа

2020-12-09 12:22:27

Японы засгийн газар эдийн засагт үзүүлж байгаа цар тахлын сөрөг нөлөөллийг арилгахын тулд 700 тэрбум америк долларын дүнтэй нэмэлт багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг тус улсын ерөнхий сайд мэдэгдлээ. Энэхүү нэмэлт багц хөтөлбөр нь ажлын байрыг хадгалах, бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах, эдийн засгаа сэргээх, ногоон болон дижитал технологиор эдийн засгийн өсөлтийг тэлэх шинэ гарцыг нээх зорилготой юм байна. Мөн уг багцаас эмнэлэг болон асрамжийн газруудыг дэмжих, бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.

Япон улс 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болох бодлого баримталж байгаагийн хувиар ногоон, байгальд ээлтэй технологид чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг өргөжүүлэхэд санхүүгийн энэхүү нэмэлт багцаас хөрөнгө гаргах юм байна. Мөн Японы засгийн газар ажилтнаа цомхтгохоос зайлсхийж байгаа компани аж ахуй нэгжүүдийг төрөөс дэмжих бодлого барьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон эдийн засгаа дэмжих 700 тэрбум ам.долларын нэмэлт багц хөтөлбөр зарлалаа  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй