Дэлхийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, ялгаварлан гадуурхалтаас болж орон гэрээсээ дүрвэн цагаачилсан хүний тоо 80 саяыг даваад байна. Энэ тухай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын удирдах газрын өчигдөр танилцуулсан тайланд тэмдэглэсэн байна.
Тус тайланд тэмдэглэснээр энэ онд 45,7 сая хүн нь дотооддоо, 29,6 сая нь хилийн чанадын улсууд руу дүрвэсний дээр 4,2 сая хүн орогнох хүсэлт гаргасан байна. Хэдийгээр өнгөрсөн 4 сард цар тахлаас болж 168 улс хилээ бүрэн эсвэл хэсэгчлэн хаасан ч Сири, Ардчилсан бүгд найрамдах Конго, Сомали, Иеменд хүчирхийлэл гаарсны улмаас дүрвэгсдийн тоо эрс өссөн байна.
| Дэлхийн хэмжээнд цагаач дүрвэгсдийн тоо 80 саяыг даваад байна | ||
| Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.