Шууд Chart

АНУ-ын Батлан хамгаалахын сайдад Ллойд Остины нэрийг дэвшүүлэв

2020-12-10 13:26:50

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жозеф Байден Пентагоны тэргүүн буюу батлан хамгаалахын сайдад чөлөөнд гарсан генерал Ллойд Остины нэрийг дэвшүүлж байгаагаа зарлалаа. Ллойд  Остин нь АНУ-ын зэвсэгт хүчний Төв командлалыг тэргүүлж байсан армийн генерал юм. Жозеф Байден түүнийг өнөөгийн сорил бэрхшээлийг даван гарах чадвартай, шалгарсан удирдагч гэж үзэн ийм сонголт хийснээ тайлбарласан байна. Мөн Түүнийг, Ирак дахь цэргийн ажиллагаанд оролцсон Америкийн 150 гаруй мянган дайчныг буцаан татах туршлага стратеги ихээхэн шаардсан ажилд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолсон байна.

Үүний зэрэгцээ Иракт төдийгүй бүс нутаг дахь Америкийн түншүүдтэй харилцаа тогтоох дипломат ажлыг ч онц сайн гүйцэтгэсэн гэж үнэлдгээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайдад Ллойд Остины нэрийг дэвшүүлэв  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй