Шууд Chart

Энэтхэгийн засгийн газар шинжээч мэргэжилтнүүдийн багийг Элуру хот руу илгээжээ

2020-12-10 13:32:31

Энэтхэгийн засгийн газар үл мэдэгдэх өвчний улмаас нэг хүн нас барж 500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн Андра Прадеш мужийн Элуру хот руу шинжээч мэргэжилтнүүдийн багаа илгээсэн байна. Мөн тус хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд очоод байгаа юм байна.

Шинэ коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед тус хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд онош нь тодорхойгүй өвчний улмаас олон хүн ийнхүү эмнэлэгт хандсан байна. Ихэнхийнх нь дотор муухайрч, ухаан алдсан  гэх өгүүлэмжтэйгээр  эмнэлэгт хандсан бөгөөд одоогоор ковид-19-тэй холбоогүйг тогтоогоод байна.

Мөн агаар, усны бохирдолтой холбоогүй гэж үзэж  байна. Гэхдээ орон нутгийн зарим мэдээллийн хэрэгслүүд өвдсөн хүмүүсийн  цусан дахь хар тугалга, никел зэрэг хүнд металлын хэмжээ өндөр гарсныг мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн засгийн газар шинжээч мэргэжилтнүүдийн багийг Элуру хот руу илгээжээ  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй