Герман даяар хүн амаа Ковид-19-ийн вакцинжуулалтад хамруулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Гэхдээ вакцинжуулалтыг шинэ оны дараагаас эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Германы муж хот бүрт дархлаажуулалтын төвийг байгуулж эхэлсэн бөгөөд энэ сарын дунд гэхэд бэлэн болгох үүрэг өгсөн байна.
Цар тахалд ихээр нэрвэгдсэн Саксони мужид л гэхэд дархлаажуулалтын 13 төв байгуулж байгаагийн дээр өндөр настны ахмадын газарт вакцинжуулалт хийх хөдөлгөөнт 13 бригадыг бэлтгэж байна.
| Германд хүн амаа вакцинжуулалтад хамруулах бэлтгэл ажил эхэллээ | ||
| Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.