Шууд Chart

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний уршгаар Европын холбоо жилд 21 тэрбум еврогийн алдагдал амсч байна

2020-12-11 11:20:56

2014 оны 3-р сард Украины  зүүн хойд нутагт өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын  эсрэг Европын Холбооны зүгээс авсан  хориг арга хэмжээнүүд  тус  холбоонд ч хохирол учруулсаар  байна. Дюссельдорфийн худалдаа  аж үйлдвэрийн танхимын мэдээгээр Оросын  эсрэг  авсан хоригоос болж  Европын  Холбооны  эдийн засагт жилд 21 тэрбум еврогийн хохирол учирч байна. Мөн тус холбооны зүтгүүр хүч гэгддэг Германы эдийн засагт  энэ хориг арга хэмжээнээс болж жилд  5,4  тэрбум еврогийн  хохирол  учирч байна гэж тооцоолжээ. 

Мюнхений эдийн засгийн судалгааны Ифо хүрээлэн Дюссельдорфийн худалдаа аж үйлдвэрийн танхимын захиалгаар хийсэн судалгааны үр дүнд ийм баримтыг дэлгэж байна. Энэ судалгааны дүнд Оросын эсрэг авсан хоригуудаас болж  боловсруулах салбар, машин үйлдвэрлэл, химийн аж үйлдвэрлэлийн салбарынхан хамгийн их хохирол амссаныг тодорхойлсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний уршгаар Европын холбоо жилд 21 тэрбум еврогийн алдагдал амсч байна  
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй