Австрали дахь БНХАУ-ын элчин сайдын яамны албан ёсны төлөөлөгч Австралийн худалдааны сайд Саймон Бирмингемийн мэдэгдлийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өчигдөр Австралийн худалдааны сайд Бээжин 2 талын чөлөөт худалдааны тухай гэрээ болон Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ дагаж мөрдөж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа мэдэгдсэн юм. Түүнчлэн Хятадын талын Австралийг ялгаварлан гадуурхсан үйл ажиллагааны тухай асуудлыг цаашид ч сөхөн тавихаа сануулсан.
Мөн Австралийн засгийн газар экспортлогчдоо дэмжиж, шударга өрсөлдөөнийг хангахын тулд Дэлхийн худалдааны байгууллагад хандах боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн.
Харин Хятадын элчин сайдын яамны төлөөлөгч 2 улсын чөлөөт худалдааны гэрээгээр хүлээсэн үүргээ тус улс хэрэгжиж эхэлсэн цагаас нь биелүүлж ирснийг сануулсан байна. Мөн 2015 оноос хойш Австралиас импортолсон нийт бараа бүтээгдэхүүний 95 хувийг нь татвараас чөлөөлснийг сануулсан байна. Түүнчлэн Австралийн тал 2018 оноос хойш үндэсний аюулгүй байдал гэдгээр шалтаглан хятадын 10 гаруй хөрөнгө оруулалтын төслийг няцаасныг мэдэгдсэн байна.
| БНХАУ Австралийн талд хандаж харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа дэмжих алхмууд хийн гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв | ||
| Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.