Франц улс коронавирусний халдварыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог цуцлахгүй, энэ сарын 15-наас шөнийн хөл хориог гурван долоо хоногийн хугацаанд чангатгахаар болжээ. 15-наас эхлэн Франц улс даяар үдшийн хөл хориог үдшийн 20 цагаас өглөөний 06 цагийн хооронд тогтоох юм байна. Тус улсад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварт тохиолдол 10мянга давж бүртгэгдэж байгаа нь хөл хориог сулруулах болоогүйг харуулж байна гэж ерөнхий сайд нь мэдэгджээ.
Тус улсын эрх баригчид өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо 5мянгаас давахгүй бол, 10-р сарын сүүлээр тогтоосон хөл хориог цуцлахаар төлөвлөж байжээ. Францын эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад сүүлийн 24 цагт коронавирусний халдварт 13750 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Францын эрх баригчид Зул сарын баяр болон Шинэ оныг угтсан баяруудад халдвараас сэргийлэх журмыг мөрдүүлэх нь зүйтэй гэдэг дээр байр сууриа өөрчлөөгүй байна. Тухайлбал баярын өдрүүдэд нэг айлд насанд хүрсэн 6-аас дээш тооны хүн цугларахгүй байхыг зөвлөж байна. Францын цагдаагийн 100 мянган алба хаагч 12-р сарын 31-нийг дуустал улс орон даяар хөл хорионы дэглэм сахиулах, террор үйл ажиллагааны заналхийлэл өндөр байгаатай холбогдуулан аюулгүй байдал хангахад дайчлагдан ажиллана гэж тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгджээ.
Мөн тус улсын засгийн газар угтан нийтийг хамарсан оношилгоог Зул сарын баяраас өмнө эхлүүлэхээр болжээ.
| Франц улс шөнийн хөл хориог гурван долоо хоногийн хугацаанд чангатгана | ||
| Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.